Стратеги судалгааны хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн судалгааны бүтээл болох ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ: ҮЗЭЛ БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ номын нээлтийн ёслолын үйл ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Тус номд “Үндэсний эв нэгдэл” сэдвээр ярилцсан манай эх орны оюуны сор болсон эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, торгон хилийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, шашин, анагаах ухаан, утга зохиол, урлаг, соёлын шилдэг төлөөллүүд, дипломатч, түүхч, философич, эдийн засагч, инженер, зохион бүтээгч, сэтгүүлч, систем судлаач зэрэг 21 эрхмийн ярилцлага бүрэн эхээрээ багтсан юм.

Similar Posts