Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский, түүний орлогч Евгений Енин, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович нарын удирдлагууд албан үүргээ гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний ослоор Киевийн ойролцоох Бровари хотод өчигдөр амь үрэгдлээ. Ослын улмаас нийт 17 хүн амь үрэгдсэний 2 нь хүүхэд байна. Тус нисдэг тэрэг Бровари хотод цэцэрлэг, орон сууцны дээр осолдсоны улмаас  цэцэрлэг, орон сууцад байсан 2 хүүхэд,  6 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. 

Тухайн үед нисдэг тэрэг өтгөн манан дунд нам өндөрт нисэж байсан бөгөөд нүдээр харсан гэрчүүдийн мэдээлснээр унахаасаа өмнө агаарт гурван удаа эргэлт хийсэн нь ямар нэг зүйлтэй мөргөлдсөн байх магадлалтай байгаа аж.

Эх сурвалж:  https://dp.informator.ua/ru/u-brovarah-vpav-vertolit-sered-zagiblih-kerivniki-mvs-denis-monastirskiy-ta-yevgen-yenin

Similar Posts