
Стратеги судалгааны хүрээлэн, МУИС болон ЕХ-ны төлөөлөгчийн газар хамтран “Европын холбооны элчин сайдын лекц” цуврал уулзалт, ярилцлагыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ярилцлагын эхний дугаар 2025 оны 4 дүгээр сарын 30-нд МУИС-д болж ЕХ-ны Элчин сайд хатагтай Ина Марчелёнете оролцлоо. Элчин сайд Европын холбоо болон Монгол Улсын харилцаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал болон боловсролын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийж уулзалтад оролцогсодтой санал солилцсон. Цуврал уулзалт ярилцлага нь зөвхөн судлаачид, дипломатууд төдийгүй их дээд сургуулийн багш, оюутнуудыг хамруулан мэдээлэл өгөх, залуу судлаачдыг дэмжих зорилготой юм. Энэ удаагийн уулзалтад ССХ, БХЭШХ, ШУА-ын ОУСХ, МУИС, ШУТИС, ҮБХИС-ийн судлаач, багш, оюутнууд оролцлоо. Уулзалт, ярилцлагын үед хатагтай элчин сайдыг МУИС-ийн проректор хатагтай Б.очирхуяг хүлээн авч уулзан санал солилцсон юм.
