Стратеги судалгааны хүрээлэн болон МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй цуврал судалгааны семинарыг 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн семинарт ССХ-ийн шинжээч Н.Цогтгэрэл “Монгол Улсын гадаад бодлого ба Энхийг дэмжих ажиллагаа”, МУИС-ийн УТСОУХНУС-ийн гэрээт дэд профессор др Д.Алтантуяа “Монгол Улсын төвийг сахих статусын судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Similar Posts