Европын Холбооны сайд нар Украинд артиллерийн сум нийлүүлэх хоёр тэрбум еврогийн (2.14 тэрбум орчим ам.доллар) төлөвлөгөөний талаар тохиролцсон бол АНУ дахин 350 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдэв.

Европын Холбооны Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нарын энэ сарын 20-ны  өдөр Брюссельд болсон уулзалтын үеэр дараагийн 12 сарын хугацаанд Украинд артиллерийн нэг сая сум өгөх тусламжийг Европын холбооны сумны нөөцийг нөхөх арга хэмжээтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх талаар тохиролцов. Гишүүн орнууд өөрсдийн нөөцөд байгаа галт хэрэгслийн тооцоог гаргасны үндсэн дээр Украинд сум нийлүүлэхийн зэрэгцээ Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборт сумны захиалга өгч нөөцөө нөхөх замаар энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажээ.  

АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мөн Украинд 350 сая ам.долларын зэвсэг, техник, түүний дотор пуужин,  агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, илгээнэ гэж мэдэгдэв[1].

Эх сурвалж: https://thehill.com/policy/defense/3908806-us-sending-350m-in-weapons-equipment-to-ukraine-in-latest-aid-package/ 

Дашрамд дурдахад 2022 оны сүүлчээр Украины тал цаашид байлдааны ажиллагааг амжилттай явуулахын тулд артиллерийн 350 мянган ширхэг сум нэг сард зарцуулах шаардлагатай байгаа талаар ЕХ-нд мэдэгдэж, тусламж хүсэж байсан бөгөөд сүүлийн саруудад галт хэрэгслийн нөхөн хангалт сул байгаагаас шалтгаалан зүүн чиглэлд хүнд байдалд ороод байсан юм.


[1] https://www.aol.com/us-sending-350m-weapons-equipment-170821926.html

Similar Posts