Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, академич Ц.Батбаяр Стратеги судалгааны хүрээлэнд өнөөдөр (2025.02.26) зочиллоо. Тэрээр “Ялтын бага хурал” сэдвээр лекц уншиж, судлаачидтай дэлгэрэнгүй ярилцсан юм.

Тус хүрээлэнгээс тэртээх 80 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд бэхжүүлэх үйл явцын үндэс суурийг тавьсан “Ялтын бага хурал”-ын ач холбогдлын талаар оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж, хэлэлцүүлэг өрнүүлж, ГХЯ-тай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулаад байна.

Similar Posts