УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэгтэй ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, доктор Э.Энхмаа оролцож, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн асуултад хариулж, нэмэлт тодотгол, тайлбар хийлээ.

Similar Posts