Оросын зэвсэгт хүчин гуравдугаар сарын 08- 09-нд шилжих шөнө Украины Киев, Днепропетровск, Житомир, Кировоград, Харьков, Сумы, Винница, Львов, Ивано-Франковск, Одесса, Запорожье зэрэг 10 гаруй мужийн дэд бүтэц, эрчим хүчний объектуудад төрөл бүрийн зориулалттай 81 пуужингаар цохилт өгсний дотор хэт авианы 6 нэгж “Кинжал” пуужин багтаж байна.
Оросуудын харвасан 81 пуужин, 8 “Шахед” дроноос 34 далавчит пуужин, дөрвөн дроныг Украины арми амдан устгасан ч Кинжал загварын пуужингууд бүгд байндаа тусжээ. “Оросуудын харвасан Кинжал загварын пуужингуудыг Украины С-300 зэрэг агаарын довтолгооны хэрэгсэл сөнөөж чадахгүй байна” хэмээн Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат мэдэгдэж байна.
Мөн довтолгооны үеэр Оросууд хуурамч агаарын цель, бөмбөлөг ашиглаж Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг төөрөгдүүлэх тактик хэрэглэсэн нь эсрэг талаа “үргүй зардал” гаргахад хүргэж байна.
ОХУ-ын их хэмжээний пуужингийн цохилт нь өнгөрсөн долоо хоногт Брянск мужид болсон террорист халдлагын өшөө авах хариу арга хэмжээ хэмээн Оросын БХЯ мэдэгдэж байна.