Стратеги судалгааны хүрээлэнгийн “Залуу судлаачдын клуб”-ээс “Сансрын аюулгүй байдал ба Монгол Улсын сансрын бодлогын зарим асуудлууд” сэдвээр ээлжит дугуй ширээний ярилцлагыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн ярилцлагад төрийн цэргийн болон судалгааны байгууллагуудын зарим залуу мэргэжилтнүүд, судлаачид оролцлоо.
Монгол Улсад шинээр нээн хөгжүүлэх аюулгүй байдлын нэгэн чухал салбар нь Сансрын бодлого, орон зайн аюулгүй байдлын чиглэл болж байгаа талаар болон энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг ярилцлагын үеэр онцлон хөндөж, санал солилцов.