Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 09:00 цагийн орчимд гал гарч, Онцгой байдлын яамнаас 104 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг даамжруулалгүй 250 хавтгай дөрвөлжин метр талбайд тогтоон барьж унтраасан байна. Галын уршгаар хүний амь нас эрсдээгүй ч тус талбайд байсан түлш, тоног төхөөрөмж шатаж, ханган нийлүүлэлт одоогоор зогсоод байна.

Эх сурвалж: https://www.amur.life/news/2022/11/27/gorit-angarskiy-npz-kotoryy-snabzhaet-amurskuyu-oblast-nefteproduktami

“Роснефть” компанийн тус үйлдвэр Оросын хамгийн том газрын тос боловсруулах арван үйлдвэрийн нэг бөгөөд жилд 10 сая орчим тонн газрын тос боловсруулж, Оросын Зүүн Сибирь болон Монгол Улсыг шатахуун түлшээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Similar Posts