ОХУ-ын Алс Дорнодын хязгаарын Владивосток хотод есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд “Владивостокийн Эдийн засгийн форум 2022”-ыг зохион байгуулахаар товлож байна.
Уг Форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлэх бөгөөд гадаад орноос БНХАУ, Армянь, Монгол, Мьянмар зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид биечлэн оролцож, Энэтхэг, Малайз улсын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид цахимаар оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, бизнесийн төлөөлөгчид зорих юм.
Форумын хүрээнд ОХУ-Монгол Улс, ОХУ-Энэтхэг, ОХУ-Вьетнам, ОХУ ба АСЕАН сэдвийн дор тус тусын бизнес уулзалт, ярилцлагыг зохион байгуулахаар товлосон ажээ. Владивостокийн Эдийн засгийн форумын хөтөлбөрийг та бүхэн дорх хавсралтаас үзнэ үү.
Форумын албан ёсны https://forumvostok.ru гэсэн цахим хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл, хуралдааны явцыг үзэж сонирхох боломжтой.