ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын “Газпром” компани БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорац”(CNPC)-тай Алс дорнодод орших шатдаг хийн орд газраас жилд 10 тэрбум куб метр хийг 25 жилийн туршид нийлүүлэх гэрээг байгуулжээ. Газпром компанийн эх сурвалжийн мэдээллээс үзвэл энэхүү хийг ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг, Сахалин арлын зэргэлдээ далайн гүнд орших Киринскийн орд газраас олборлож нийлүүлэхээр төлөвлөж байна.

Зураг 1. ОХУ-ын Сахалины арлын орчимд орших шатдаг хийн орд газрууд

Киринскийн орд газар буюу “Сахалин-3” гэж нэрлэсэн төсөл нь Сахалины арлын ойролцоо далайн ёроолд 80-90 метрийн гүнд орших шатдаг хийн орд газар юм. Уг ордыг олборлох төслийг 2010 оноос анх эхлүүлж, эдүгээ шатдаг хийг олборлох тусгай аргаар бүтээсэн олборлох цооногууд, дамжуулах хоолой, шатдаг хийг шингэрүүлэх үйлдвэр зэргийг барьж байгуулаад байна. Шинээр байгуулсан уг урт хугацааны гэрээний үр дүнд БНХАУ-ын хийн зах зээлд ОХУ-ын байр суурийг бэхжүүлэх болно.

Хятад улсын хийн эрэлт 2021 онд 12 хувиар өсөж, 370 тэрбум метр кубт хүрсэн бол 2022 онд 6.7 хувиар өсөж 395 тэрбум метр кубт хүрэх төлөвтэй байна.

БНХАУ-ын эрчим хүчний удирдах газраас гаргасан урьдчилсан мэдээнээс үзэхэд 2025 онд хийн хэрэглээ 430-450 тэрбум куб метр болох тооцоо гарчээ.

ОХУ-ын эрчим хүчний яамны мэдэгдсэнээр Сахалин арлын Өмнөд Киринскийн орд газраас 2023 онд жилд 0.8, 2024 онд 5.0, 2025 онд, 2030 онд 15.4, 2035 онд 19.2 тэрбум куб метр хий тус тус олборлохоор төлөвлөж байгаа ажээ.

Зураг 2. Өмнөд-Киринскийн шатдаг хийн ордын хөвөгч тавцан

Зураг 3. Шатдаг хийг далайн гүнээс соруулах насоснууд

Зураг 5. Өмнөд Киринскийн шатдаг хийн ордод өрөмдлөг хийж буй байдал

Similar Posts