Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэр ССХ-ийн захирал, доктор Ж.Мэндээ тус хуралд оролцож буй Бүгд Найрамдах Узбекистан Улсын судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Узбекистаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Төв Ази судлалын олон улсын хүрээлэнгийн захирал Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жавлон Вахабов болон судлаач Кадамбай Султанов нартай хийсэн уулзалтын хүрээнд хоёр хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги болон Бүс нутаг судлалын хүрээлэнгийн төвийн дарга Сотиболдиев Усманович, Азамат Сулиманов нарыг хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээ нь тус улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын өмнө болж буйгаараа онцлог юм.

Similar Posts