ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд явуулж буй “Цэргийн тусгай ажиллагаа”-ны командлагчаар ЗХЖШ-ын дарга армийн генерал Валерий Герасимовыг нэгдүгээр сарын 11-ний өдөр томиллоо.

Түүний орлогчоор Агаар, сансрын цэргийн командлагч армийн генерал Сергей Суровикин (2022 оны 10 дугаар сард “Цэргийн тусгай ажиллагаа”-ны командлагчаар томилогдсон), ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа генерал Алексей Ким, Хуурай замын цэргийн ерөнхий командлагч армийн генерал Олег Салюков нарыг томилсон байна. 

Эх сурвалж: https://ria.ru/20230111/spetsoperatsiya-1844221619.html

ОХУ-ын БХЯ энэхүү томилгоог цэргийн ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, төрөл мэргэжлийн цэрэг, цэргийн нэгтгэл ангиудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой хэмээн мэдэгдэж байна.  

Similar Posts