БНХАУ-ын Эрүүл Мэндийн Хяналтын Үндэсний Хорооноос өчигдөр буюу 12-р сарын 26-ны өдөр Ковидын халдварын тархалтаас сэргийлсэн “Тэг ковид” буюу “Халдварын эрсдэлээс хамгаалах А түвшин”-ий дэглэмийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сулруулж байгаа талаар мэдэгдсэн.
Ийнхүү сулруулснаар гадаад орноос БНХАУ-д очих иргэд 48 цагийн дотор ковидын шинжилгээ өгсөн, шинжилгээний хариу сөрөг байх нөхцөлд хилээр чөлөөтэй нэвтрүүлэх болно гэж мэдэгджээ. Харин Хятадын иргэдийн хувьд гадаад орнуудад чөлөөтэй зорчих, хилээр нэвтрэх боломжгүй хэвээр байна.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Хятад улсын Эрүүл Мэндийн Хяналтын Үндэсний хорооноос “Халдварын эрсдэлээс хамгаалах В түвшин”-д ямар дэг журмыг мөрдүүлэх талаар хэд хэдэн заавар, журмыг гаргаж, улс орон даяар, мужууд, холбогдох байгууллагуудад өнөөдөр хүргүүлж байгаа ажээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн хяналтын Үндэсний хорооноос гаргасан мэдээлэл: