АНУ-БНСУ “Өлчи эрх чөлөөний бамбай” нэртэй хамтарсан цэргийн сургуулилтыг энэ оны наймдугаар сарын 22-нд эхлүүлээд байна. Уг сургуулилт нь  жил бүр зохион байгуулдаг гурван том хамтарсан цэргийн арга хэмжээний нэг бөгөөд есүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас “БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Умард Солонгосын өдөөн хатгалгад илүү хатуу байр суурь баримтлахаа амласан бөгөөд сүүлийн дөрвөн жил завсарлаад байсан хамтарсан сургуулилтыг ийнхүү эхлүүлээд байгаа юм. Энэхүү хамтарсан сургуулилтын ач холбогдол нь хоёр улсын эвслийг сэргээж, батлан хамгаалахын нэгдсэн байр суурийг бэхжүүлэх явдал юм” хэмээн мэдэгдэв. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хэлэхдээ “Цэргийн хамтарсан сургуулилт нь өөрчлөн хувьсаж буй дайны хэв маягт нийцүүлэн улс орны бэлэн байдлыг сайжруулах зорилготой бөгөөд цаашид хамтарсан сургуулилтыг тогтмолжуулах болно” гэдгийг онцлов.

Тус сургуулилтаар хамтарсан довтолгооны бэлтгэл, фронтын бэлэн байдыг бэхжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг устгах бэлтгэл хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts