Австрали улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Крис Смит Стратеги судалгааны хүрээлэнд 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдөр зочиллоо.
Хурандаа Крис Смит “Австрали улсын гадаад болон батлан хамгаалах бодлогын” талаар илтгэл тавилаа. Олон улсын цэрэг стратегийн судалгааны төвөөс зохион байгуулсан тус уулзалтад удирдлага болон судлаачид оролцож, сонирхсон асуултаа тавьсан юм.