Украины Ерөнхийлөгч В.Зеленский 45 насны төрсөн өдрөөрөө буюу нэгдүгээр сарын 25-ны 16:20 цагийн орчимд Оросын Крым, Белгород муж, Краснодарын хязгаар,  Севастополь хотын үзэгчдийн түгээмэл суваг STS, TNT, TV-3 болон бусад телевизийн сувгаар хэдхэн хормын хугацаанд гарч үг хэлсэн нь шуугиан тариад байна. Тэрээр “Украины Зэвсэгт хүчин өмнө нь Украины бүрэлдэхүүнд байсан газар нутгаа удахгүй буцааж авна” хэмээн сувгаар нэгэн зэрэг мэдэгджээ.[1]

Белгород мужийн захиргааны хэвлэлийн алба  “Хиймэл дагуулаас ирсэн телевизийн дохиог гаднаас гэнэт зөвшөөрөлгүй сольсон ч шуурхай арга хэмжээ авч, нөөц хиймэл дагуулаас дохио авч хэвийн горимд шилжүүлсэн” хэмээн мэдэгдсэн бол Крымын захиргааны мэдээллийн бодлогын зөвлөх О.Крючков “Крымийн хэд хэдэн суваг хакеруулдсаны улмаас Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлсэн үгийг үзүүлсэн” гэжээ.


[1]  “В.Зеленский төрсөн өдрөөрөө Оросуудын өмнө зурагтаар хэрхэн илтгэл тавьсан тухай” (2023.01.25) https://www.gazeta.ru/social/2023/01/25/16145107.shtml?updated

Similar Posts