АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2026 оны дөрөвдүгээр сарын 01-нд Цагаан ордноос ард түмэндээ хандан хэлсэн үгнийхээ эхэнд 10 хоног сарыг тойрон аялах “Артемис II хөлөг”-ийг амжилттай хөөргөсөн NACA-д баяр хүргэлээ. Ираны дайнтай холбогдуулан ард түмэндээ хандан гаргасан мэдэгдэлд “2025 оны дундуур Иранд явуулсан “Шөнө дундын алх” ажиллагааны үеэр Ираны цөмийн байгууламжууд АНУ-ын цохилтоор устгагдсан ч Иран цөмийн зэвсэгтэй болох санаархлаа орхиогүй, мөн энэ оны эхээр Иранд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 45,000 хүн амиа алдсан зэрэг нь цэргийн ажиллагаа дахин явуулах гол шалтгаан болсон. Ираны эсрэг цэргийн ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчин дөрвөн долоо хоногийн хугацаанд тулааны талбарт хурдан, шийдэмгий, гайхалтай ялалт байгуулж, Ираны тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчин, дэглэмийн удирдагчид, террористуудыг устгасан” хэмээн мэдэгдсэн байна.Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цаашид цэргийн ажиллагаа Ираны баллистик пуужин болон үйлдвэрлэлийн байгууламжийг устгах ажиллагаанд төвлөрч, дайныг гурван долоо хоногийн хугацаанд өндөрлөх төлөвлөгөөтэй байгааг илэрхийлэв.

Ираны дайныг дипломат шугамаар зогсоох оролдлого гарч эхэлсэн ч харилцан тавьж байгаа нөхцөл хол зөрүүтэй тул одоогоор хэлэлцээ эхлэх бодит нөхцөл бүрдээгүй хэвээр байна.

Similar Posts