ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгээс “Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдэвт оюутны шилдэг нийтлэлийн уралдааны шагналыг гардуулах ажиллагааг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд хүрээлэнгийн захирал Б.Даваадорж болон эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ удаагийн уралдааныг Монгол Улсын төр цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Л.Моломжамц агсны гэгээн дурсгалд зориулан явуулснаараа онцлог байв.
Уралдаанд нийтдээ 20 орчим нийтлэл ирүүлснээс МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны дөрөвдүгээр түвшний оюутан Х.Гүнбилигт “Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилт ба Монгол Улсын нүүрсний салбарт үзүүлэх нөлөө” нийтлэлээр тэргүүн байр, ҮБХИС-ийн АБС-ийн эдийн засаг менежментийн тэнхимийн “Эдийн засаг” хөтөлбөрийн М1-304 бүлгийн оюутан Б.Ойгонзаяа, Ц.Энхмаа нар “Эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ” нийтлэлээр дэд байр, МУИС-ийн ХЗС-ийн гуравдугаар түвшний оюутан М. Мягмарсүрэн “Үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудал” нийтлэлээрээ гутгаар байрт тус тус шалгарлаа.
Тус хүрээлэнг байгуулагдсаны ойн өдрийг тохиолдуулан жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг нийтлэлийн уралдаанд хичээл зүтгэл гарган идэвхтэй оролцсон нийт оюутан, сонсогч та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.