Монгол Улсад аюулгүй байдлын асуудал болон стратегийн судалгааг хөгжүүлэх үндэс суурийг тавьж ирсэн “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 81 дэх дугаарыг хэвлэн гаргалаа. Бид сэтгүүлийн бодлогоо үндэсний эрх ашиг, нийгмийн хөгжил, уншигчийн таалалд нийцүүлэн, агуулгын хувьд төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний болон нийтлэлийн гэсэн уламжлалт хэлбэрээр гаргасаар байна.
Энэ удаагийн дугаарт:
• Д.Уламбаяр. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын шинэ парадигмд;
• Л.Эрдэнэчулуун. Бид НҮБ-гүйгээр амьдарч чадах уу?;
• Н.Соёлгэрэл. Афганистаны 20 жилийн дайн дууссан нь буюу бүс нутагт аюулгүй байдлын хаос үүсэх үү;
• П.Батжаргал. Төв Азийн аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудал;
• Г.Мэндсайхан. Их гүрнүүдийн Ойрх Дорнод дахь бодлого, стратеги;
• Б.Батмөнх. Эдийн засгийн аюулгүй байдал ба хөгжлийн асуудал;
• Б.Отгонсүрэн. БНХАУ-ын байгалийн хийн хоолойн стратеги бүс нутагт;
• С.Чандмань, Г.Өнөржаргал. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн тэнцвэргүй харилцаа;
• Е.И.Лиштованный. Орчин үеийн Орос-Монголын харилцаа;
• Фань Сяожү. Геополитикийн тушааг даван туулж, хамтдаа хөгжих арга замыг эрэлхийлэх нь: ЗХА-ийн нөхцөл байдал ба Монгол Хятадын харилцааг эргэцүүлэхүй; гэсэн өгүүллийг та бүхний оюуны мэлмийд толилуулж байна.
Уншигч та бүхнийг “Нийтлэлчийн булан”-даа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд санаа зовнигч хэн бүхнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг сэтгүүлийн зөвлөлийн зүгээс урьж байна. Сэтгүүлд хэвлүүлэх материал болгонд зохих шаардлагыг тавьдаг бөгөөд “Нийтлэл”-д харьцангуй уян хатан бодлогыг баримталж, харин “Эрдэм шинжилгээний өгүүлэл”-д өндөр шаардлага тавигддаг нь уламжлал ёсоор хэвээр байгаа болно. Багахан цаг хугацаанд гарсан саатлыг арилгаж энэ мөчөөс тус сэтгүүлийн шинэ дугаарыг улирал тутамдаа Та бүхэндээ өргөн барих болсноо дуулгахад таатай байна.

Similar Posts