Монгол Улсын хүн амын нягтрал, орон зайн байршлын хэт тэнцвэргүй байдал нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад ихээхэн эрсдэл дагуулж байна. Судалгааны үр дүнд хийсэн дүгнэлт:

  1. Монгол Улсын нэг аймгийн хүн амын 60 гаруй хувь нь аймаг, сумын төвд, 40 орчим хувь нь хөдөөд амьдарч байгаа төдийгүй аймгийн төвийн хүн ам (38,2 хувь) хөдөөгийн нийт хүн ам (39,4 хувь)-тай ойролцоо байгаа нь манай улсын хүн амын орон зайн байршил ихээхэн тэнцвэргүй байдалд орсныг харуулж байна.
  2. Аймаг, сумын төвийн суурин хүн амыг оруулан тооцсон хүн амын нягтралын газарзүйн тархалтын зургаас үзэхүл үндсэндээ Монгол орны өргөргийн 470 градусаас 410, уртрагийн 1090 градусаас 1200 градусын зурвас руу ойртох тусам хүн амын суурьшлын хэт сийрэгжилт бий болсон үзэгдэл илэрлээ (Зураг 1).
  3. Монгол Улсын хилийн дагуух сумдын хүн амын дундаж нягтрал хилийн бус сумдынхтай харьцуулахад 2 дахин бага, мөн өмнөд хөрштэй хил залгаа сумдад хүн амын дундаж нягтрал хойд хөрштэй хиллэдэг сумдынхаас 1,3 дахин бага байгаа нь хил хязгаар нутаг эзэнгүйдэж буйг гэрчилж байна.

Зураг 1. Хүн амын нягтралын газарзүйн тархалт

Э.Энхмаа, Ж.Батсуурь. Монгол Улсын хүн амын орон зайн байршил ба нягтралын газарзүйн тархалтын өнөөгийн байдал. Стратегийн судалгаа. №78 (2/2017). УБ., 2018, 53-57.

Similar Posts