Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг хамгийн бодитой, хамгийн том аюул бол дотоодын эв нэгдэл алдагдах явдал. Аливаа улс үндэстэн бусад улсаас түүх, гарал үүсэл, хэл, соёл, зан заншил, шашин шүтлэг зэргээр ялгарч, үндэсний онцлогийг бүрдүүлж байдаг. Энэхүү онцлог нь үндэсний эв нэгдлийг хангаж, талцан хуваагдах үзэгдлээс сэргийлэх үндэс болдог. Гэвч сүүлийн жилүүдэд гадна дотны улс төр, шашин соёлын нөлөөгөөр үндэсний эв нэгдэл сарниж, ард түмний оюун санааны нэгдмэл байдал алдагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Стратеги судалгааны хүрээлэнгийн Нийгэм, төрийн судалгааны секторын 2021 оны 5 дугаар сард хийсэн судалгааны үр дүнд Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон бөгөөд тэдгээрийг нөлөөллийн эрэмбээр нь дор толилуулж байна. Үүнд:

  1. Улс төрийн намаараа талцан хуваагдах үзэгдэл
  2. Нийгмийн ёс суртахууны доройтол
  3. Төрийн тогтворгүй байдал
  4. Төрийн албаны мерит зарчмын алдагдал
  5. Улс төрийн сонгуулийн гажуудал
  6. Хуулийн хэрэгжилтийн ялгавартай байдал
  7. Авлига
  8. Ажилгүйдэл, орлогын тэгш бус хуваарилалт
  9. Хэвлэл мэдээллийн байгууллагын тэнцвэргүй мэдээлэл
  10. Мэдээллийн хяналтгүй урсгал, нийгмийн сүлжээний соёлгүй хэрэглээ
  11. Даяаршил ба гадны зөөлөн хүчний бодлогын нөлөөлөл, шашин шүтлэгийн хуваагдал
  12. Боловсролын тогтолцооны гажуудал
  13. Эх оронч үзэл төлөвшөөгүй байдал
  14. Монгол гэр бүлийн хямрал
  15. Хүн амын удмын сангийн доройтол
  16. Нутгархаг үзэл

Similar Posts