“Стратеги судлал” сэтгүүл
Орос орон задрах уу?
Өнөөгийн ОХУ нь хуучин ЗХУ-аас зарчмын хоёр зүйлээр ялгаатай юм. Нэгд, ОХУ-ыг бүрдүүлж буй БНУ-дын аль нь ч урьд өмнө тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байгаагүй билээ. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын хүн амыг бүрдүүлж буй 50 гаруй үндэстэн ястан нь өнгөрсөн олон зуун жилийн хугацаанд түүх, соёл, ахуй зэрэг олон талаараа бие биендээ харилцан нөлөөлөн, бие биедээ үлэмж уусан шингэж улмаар нэгдмэл нэг ард түмэн болж бүрэлдэн тогтжээ. Зарчмын энэ хоёр ялгаа нь Орос орныг задран бутрах аюулаас авч гарах гол баталгаа болох биз ээ.
ССХ-ийн захирал С.Баяр