“Стратеги судлал” сэтгүүл 2002 он
Монголын статус: Өвөрмөцөөр хандах шаардлага
Монгол Улс НҮБ-аар дамжуулан өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхлоо хангаж байгаагийн нэгэн адилаар хүйтэн дайны дараа жижиг улсууд ашиг сонирхлоо олон улсын хурал, чуулганы замаар хангах боломж өмнөхөө бодвол илүү болжээ. Дээрх бодлогыг баримтлахдаа Монгол Улс зөвхөн өөрийн ашиг сонирхлыг биш, мөн хөршүүдийнхээ ашиг сонирхлыг харгалзсан юм. Цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах нь Монголын аюулгүй байдлыг бэхжүүлээд зогсохгүй ЗХА-д итгэлцлийг тогтоох, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд ач тустай юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Ж.Энхсайхан
2002 он, №1