Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф оролцлоо.
Уулзалтын хүрээнд Элчин сайд Канад улсын гадаад бодлогын онцлог, тэргүүлэх чиглэл, Энэтхэг-Номхон далайн стратегийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Уулзалтын төгсгөлд хүрээлэнгийн шинжээчид болон бусад аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцов.