Оросын хувийн цэргийн компани “Вагнер групп”-ийн дайчид Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцон, Донбассын Бахмут, Соледар хотын ойролцоо тулалдаж байна. Дайчид нэгдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Бахмут хотын хойд хэсэгт Украины хориглолтыг сэтэлж, Соледар хотын төмөр замын ойролцоох барилга байгууламжийг эзлэн авч, Украины цэргүүдийг хотын зүүн хойд хэсэг рүү ухрахад хүргэжээ (зураг дээр Бахмут хот).  

Эх сурвалж: https://www.golosameriki.com/a/us-thinks-putin-ally-prigozhin-wants-control-of-salt-gypsum-from-mines-near-bakhmut/6906671.html

УГ групп нь Крымийг 2014 онд Орост нэгтгэх ажиллагаанд идэвхтэй оролцож, Сири, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Судан, Мозамбик, Буркино Пасо зэрэг оронд тусгай үүрэг гүйцэтгэх болсон аж.

Тус группийг дайнд оролцож байгаа шалтгааны талаар АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэхдээ “Бахмут хотын ойролцоох уурхайн давс, гөлтгөний ордыг “Вагнер групп”-ийн эзэн Е.Пригожин эзлэн авч эзэмших зорилготой байгаа юм” хэмээжээ. Улмаар уг мэдэгдэлд “Тус группийн 50 мянган дайчдаас 4100, үүнээс сүүлийн нэг сарын хугацаанд  Бахмутын  ойролцоох тулалдаанд мянга гаруй нь амь эрсдэж, 10 мянга нь шархадсан”  хэмээн дурджээ.[1]  

Мөн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Кирби: “Вагнерын эзэн Е.Пригожин Украин дахь цэргийн ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэг нийлүүлэгчдийг дэлхий даяар хайж байна. Өнгөрсөн сард Умард Солонгос тэдэнд явган цэргийн пуужин нийлүүлсэн” хэмээн буруутгаж байна.


[1] Цагаан ордон: Пригожин Бахмутын уурхайг эзэмших сонирхолтой (2023.01.06)  https://www.golosameriki.com/a/us-thinks-putin-ally-prigozhin-wants-control-of-salt-gypsum-from-mines-near-bakhmut/6906671.html

Similar Posts