Европын Холбооны Хими биологи цацраг цөм (CBRN)-ийн эрсдэлийг бууруулах санаачилгын Монгол Улсад хэрэгжүүлсэн Төв Азийн орнуудад Био-аюулгүй байдлыг хангах Р53 төслийн хүрээнд 2022 оны аравдугаар сарын 3-7-нд Гүржийн Тбилиси хотод зохиогдсон “COVID-19: Сургамж” сэдэвт Төв Ази, Кавказын Биологийн аюулгүй байдлын нийгэмлэг (Biosafety Association of Central Asia and the Caucuses буюу цаашид BACAC гэх)-ийн бага хуралд ССХ-ийн судлаачдын баг амжилттай оролцоод ирлээ (зураг дээр: хуралд оролцсон судлаач Х.Номинболор, Д.Эрдэнэцогт, Н.Удвал нар).

Төв Ази, Кавказын Биологийн аюулгүй байдлын нийгэмлэг (BACAC) нь Армени, Азербайжан, Гүрж, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Узбекистан зэрэг арван улсын био-аюулгүй байдлын шинжээч мэргэжилтнүүдийн дунд мэдээлэл солилцох, сургалт явуулах, олон улсын шилдэг туршлагыг нэгтгэх, судалгааны хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилготой олон улсын мэргэжлийн байгууллага юм.
Төв Ази, Кавказын Биологийн аюулгүй байдлын нийгэмлэг (BACAC)-ийн бага хурал нь био-аюулгүй байдлын асуудлаар олон жил уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ удаагийн бага хурлын үндсэн зорилго нь цар тахлын үеийн туршлага, сургамжид чиглэгдсэн болно.
Тус бага хурлаар био-аюулгүй байдал, цар тахлын хууль тогтоомжийн асуудал, оношилгоо, тандалт, биологийн хог хаягдлын менежмент, нийгмийн эрүүл мэнд, ариун цэврийн хяналт ба эрсдэлийн менежмент, биологийн аюулгүй байдлын боловсрол, сургалт зэрэг асуудлуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, туршлага сургамжийг хэлэлцлээ. 2022 оны ВАСАС-ийн хуралд гучаад орны 300-аад төлөөлөгчид, 20-иод олон улсын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг оролцсон бөгөөд тус бага хуралд хүрээлэнгийн судлаачид Биологийн зэвсгийн конвенцын үндэсний хэрэгжилт, Монгол Улсад Био-аюулгүй байдлыг хангах асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.