Орос-Украины төлөөлөгчдийн хэлэлцээ Истанбул хотын Долмабахче ордонд буюу Туркийн төрийн тэргүүний өргөөнд өнөөдөр буюу мягмар гарагт эхэллээ. Хэлэлцээний өмнө Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдож, хэлэлцээрт оролцогчдод хандан товч үг хэлсэн байна.
Өнөөдрийн хэлэлцээ нь Беларусийн Брест мужид гуравдугаар сарын 7-ноос хойш хийж байгаа оролцогч талуудын нүүр тулж биечилсэн уулзалт бөгөөд талууд юуны өмнө хүмүүнлэгийн асуудлаар ярилцаж, гал зогсоох хэлэлцээр хийхийг оролдох төлөвтэй байна. Хэлэлцээ хоёр өдөр хаалттай үргэлжлэх аж.