Орос-Украины өнөөгийн хямралт байдлаас улбаалан Монгол Улсад учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, эрсдэл, сорилтын талаар дугуй ширээний ярилцлагыг 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Стратеги судалгааны хүрээлэнгээс зохион байгууллаа.
Дугуй ширээний ярилцлагаар Оросын Украинд явуулж буй Цэргийн тусгай ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын өрнөж болзошгүй хувилбарууд, тэдгээр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх, учирч болзошгүй эрсдэл сорилтыг бууруулах арга замын талаар судлаач, холбогдох яамд, газар агентлагийн мэргэжилтнүүд ярилцаж, санал бодлоо солилцлоо.