Хүн амын нийт өвчлөл 1996 оноос хойш жилээс жилд нэмэгдсээр 2016 он гэхэд 21 аймагт дунджаар 3,8 дахин, Улаанбаатарт 6,6 дахин өсчээ. Хүн амын өвчлөлийн бүтцэд тогтмол эхний 5 байр эзэлж буй дараах бүлэг өвчин нь байгаль газар зүй болон уур амьсгал, амьдрах орчны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хотжилт, сэтгэл зүйн дарамттай шууд холбогдон илэрдэг, урьдчилан сэргийлж болохуйц эмгэг юм (Зураг 1).
Зураг 1. Өвчлөлд эхний таван байрыг байнга эзэлж буй бүлэг өвчнүүд
Эдгээр бүлэг өвчний хүн ам дахь тархалтын 20 жил (1996-2016 он)-ийн хөдлөл зүйг судалж үзвэл өвчлөл жилээс жилд хэд дахин ихэсчээ (Хүснэгт). Монгол Улсын хүн ам дахь хорт хавдрын өнөөгийн тархалтыг нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхэн үеийнхтэй харьцуулан судлахад бүх төрлийн хорт хавдрын өвчлөл эрс өссөн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 21 аймгийн хүн амд хорт хавдрын өвчлөл 1,1-8,7дахин; дунджаар 2,6 дахинөсчээ. 1996 онтой харьцуулахад хорт хавдар эрс ихэссэн үзүүлэлтээр Өвөрхангай (8,7 дахин), Төв (5,8 дахин), Баянхонгор (4,9 дахин), Ховд (3,7 дахин), Говьсүмбэр (3,6 дахин) аймаг эхний таван байрыг эзэлж байна. Харин Улаанбаатар хотын 2016 оны хүн ам дахь хорт хавдрын тархалтыг 1996 онтой харьцуулахад 27,2 дахинөссөн ноцтой үр дүн гарсан юм.
Хүснэгт. Хүн амын нийт өвчлөлийн өсөлт, 20 жилд (1996 оноос 2016 онд)
Ашигласан ном, эх сурвалж
- Э.Энхмаа. “1996-2016 оны хүн амын өвчлөлийн хорин жилийн хөдлөлзүйн шинжилгээ ба нийт өвчлөлийн бүтцэд өвчний бүлгүүдийн оролцоо” судалгаа (2017 он)
- Э.Энхмаа. “Монгол Улсын хүн ам дахь хорт хавдар өвчний хорин жилийн тархалтад хийсэн судалгаа”, (2017 он)