“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал

PM1A8440
PM1A8449
PM1A8509
PM1A8525
PM1A8567
previous arrow
next arrow

Монгол Улсын ГХЯ болон ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг 2018 оны зургаадугаар сарын 14-15-ны өдөр зохион байгууллаа.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутаг дахь улс орнуудын хамтын ажиллагаа, энхтайван итгэлцлийг бэхжүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэмэгдүүлэх, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлыг цогц байдлаар хэлэлцэх, санал бодлоо илэн далангүй хуваалцах яриа хэлэлцээний платформ юм.

Хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон болон бусад улс орны судалгааны хүрээлэн, засгийн газрын түвшний төлөөлөл, НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хурлын эмхэтгэл татах