Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлыг 2016 оны 6 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, АНУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, Авсрали, ИБУИВУ, Монгол Улсаас гадна НҮБ, Европын Холбоо, Швейцарийн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл болох нийт 132 төлөөлөгч оролцсон нь хурал өргөжиж буйн тод илрэл юм.
Түүнчлэн ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, учирч буй сорилт, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох тодорхой алхам, ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, дэд бүтцийн хэлхээ холбоог хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн хамтын ажиллагааны талаар талууд анх удаа туршлага солилцов.