Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хурал
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурлыг 2017 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулав.
Өмнөх 3 удаагийн бага хурлыг академик буюу 2 дугаар сувгийг өргөнөөр ашиглан эрдэмтэн, судлаачдыг хамруулсан бол энэ удаад 1.5 дугаар суваг хэлбэрээр зохион байгуулж төр засгийн албан тушаалтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг хамруулсан билээ. Хуралд ЗХА-ийн 6 орны төлөөлөгчдөөс гадна АНУ, Канад, ХБНГУ, БНФУ болон олон улсын байгууллагын төлөөлөл, дотоод, гадаадын нийт 170 гаруй төр засгийн албан тушаалтан, эрдэмтэн, судлаачид оролцлоо.