Монгол Улсад стратегийн судалгааг хөгжүүлэх нөр их үйлсэд хүчин зүтгэж буй үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Стратеги судалгааны хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэх, бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэхүйц шинжлэх ухааны үндэслэл бүхий бодлогын судалгаа, санал дүгнэлт, зөвлөмжөөр хангах эрхэм зорилгынхоо хүрээнд орчин үеийн аюулгүй байдлын судалгааг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд олон улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд манай үе үеийн эрдэмтэн судлаачид хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн билээ.

Эрдэмтэн судлаачид та бүхний оюуны бүтээл болох судалгааны үр дүн нь улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй сорилт, бэрхшээл, эрсдэлийг бууруулах, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсдаа төдийгүй олон улсын түвшинд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны бүтээлүүд төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.   

Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдынхаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм номын хур ашид арвижих болтугай.

СТРАТЕГИ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ, ПРОФЕССОР Б.ДАВААДОРЖ

Similar Posts