Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын  хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулав.

Хурлын үеэр эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсний дотор Стратегийн судалгааны хүрээлэнгийн Дэд захирал бөгөөд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Мэндээ “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын Зэвсэгт хүчин: оролцоо, сорилт, боломж” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Уг эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээн дэх арга хэмжээний нэг юм.

Similar Posts