БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХОН ГЮ СХХ-Д ЗОЧЛОВ

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-ийн захирал Д.Ганбат БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хон Гюг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтад манай талаас ОТСС-ын эрхлэгч Г.Базарваань, тус секторын судлаач Н.Доржсүрэн, З.Болор, Г.Уранбайгаль нар болон БНАСАУ-ын Элчин сайдын яамны III нарийн бичгийн дарга Пак Ён Чоль байлцав.

Уулзалтын үеэр Элчин сайд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шинэ жилийн мэндчилгээ, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн 2321 тогтоол болон Монгол дахь БНАСАУ-ын ажиллах хүчний асуудлыг хөндөж ярилцлаа.