Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН АСУУДЛААР АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОРНУУДЫН СЕМИНАР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр “Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчилах нь” сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

ССХ-ИЙН СУДЛААЧИД БНТУ-ЫН ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ (SAM)-Д ЗОЧИЛЛОО

Стратегийн Судалгааны хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын ГХЯ-ны дэргэдэх Стратегийн Судалгааны Төвд (SAM) энэ сарын 13-15-ны өдөр айлчиллаа. Айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн харилцаа: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт хоёр талт дугуй ширээний ярилцлага болов.

“Нэгдсэн Солонгос айсуй” ном хэвлэгдэн гарлаа

Б.Лхагваа  “Нэгдсэн Солонгос айсуй”: Шинэ баримт мэдээ, мэдээлэл, цэгц ойлголт ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд Солонгосын хойгийн өнөөгийн дүр төрхийн тухай цэгцтэй ойлголт өгөх, мөн тус Хойгийн нэгдэж нийлэхийн давуу  талыг түлхүү тусгасан юм.

“Олон улсын байдал ба Монгол Улс 2014 онд” ном хэвлэгдэн гарлаа

Стратегийн судалгааны хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Олон улсын байдал ба Монгол Улс 2014 онд” ном хэвлэгдэн гарлаа.