Мэдээ, мэдээлэл

Гамшгийн удирдлагын багц сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын Ерөнхий газар, АНУ-ын Азийн сан, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Гамшгийн менежмент, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төв, Аляск мужийн Үндэсний гвардтай хамтран “...гамшгийн үеийн төр засгийн байгууллага болон холбогдох бусад байгууллагын ажлын уялдааг сайжруулах, тэргүүний ололт, туршлагыг нэвтрүүлэх...” зорилготой гамшгийн удирдлагын багц сургалтыг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөөд байна.

"Мөхөшгүй найдварын гал" хэмээх номыг орчуулан гаргажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 2006 онд хэвлүүлсэн "Мөхөшгүй найдварын гал" номыг Б.Дөлгөөн, М.Отгонпүрэв, манай хүрээлэнгийн ОУАБСТ-ийн шинжээч Б.Индра нар хамтран орчуулжээ.


Уг ном улс төрийн тогоонд 10 жилийг өнгөрүүлсэн Б.Обамагийн багагүй туршлага, америк мөрөөдлийн тухай түүний үзэл баримтлалуудыг багтаасан аж. Ардчилсан сонгуулийн бодит жишээг харуулж, үнэмлэхүй ялалт байгуулсан эрхмийн үзэл бодлыг сонордож, амжилтынх нь балаас хүртэхийг хүсвэл энэ номыг сонгон уншаарай!

"Хүний аюулгүй байдлын онол, практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн “Хүний аюулгүй  байдлын онол практикийн асуудлууд” сэдэвт бага хурлыг 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.   
Бага хурлын үндсэн зорилго нь хүний аюулгүй байдлын дэлхийн түвшинд яригдаж буй онолын гол чиг хандлага, Монгол хүний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй эмзэг асуудлууд, түүнийг хэмжих хэмжүүр зэрэг асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэхэд оршиж байлаа.

"Элчин сайдын цаг" хөтөлбөр

ОХУ-ын Элчин сайд Борис Александрович Говорин 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагт Стратегийн судалгааны хүрээлэнд ирж "Элчин сайдын цаг" хөтөлбөрт оролцлоо.
Элчин сайдын илтгэл гурван хэсгээс бүрдэж байлаа.



  1. ОХУ-ын гадаад бодлого;

  2. ОХУ-ын дотоод бодлого;

  3. Монгол - Оросын харилцаа. 

"Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө ба хэтийн төлөв: Улаанбаатар-Шинэ Хельсинк" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Стратегийн судалгааны хүрээлэн, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвтэй хамтран “Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар–Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо ГХЯ-ны “Зөвшилцөл” олон улсын хурлын танхимд 2009 оны дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хурлын ажиллагааг ҮАБЗ-ийн ССХ-ийн захирал, бригадын генерал Б.Даваадорж нээж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.