“Гуравдагч хөрш”-ийн элчин сайд нарын уулзалт болов

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран “Гуравдагч хөрш”-ийн зарим орны элчин сайд болон бусад төлөөллийг урьж оролцуулсан уулзалтыг энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр ССХ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Уулзалтын үеэр оролцогчид Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Дээрх байгууллагууд нь хамтран “Монгол Улсын Гадаад бодлогын лаборатори” судалгааны төслийг 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого” сэдэвт судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулан бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилт тавин ажиллаж байна.