У.ДУГЛАС АНУ-ЫН ГАДААД БОДЛОГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ТАНИЛЦУУЛЛАА

АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Бүсийн болон аюулгүй байдлын бодлого, мөн олон нийттэй харилцах, гадаад сурталчилгаа хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Уольтер Дуглас ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд 2017 оны зургаадугаар сарын 03-ны өдөр зочилж, судлаачидтай уулзлаа. Уулзалтын үеэр АНУ-ын шинэ засаг захиргааны гадаад бодлого, Ерөнхийлөгч Д.Трамп гадаад орнуудад хийсэн анхны айлчлалын талаар зорилго, үр дүнгийн талаар товч танилцуулж, судлаачдын сонирхсон асуултанд хариулав. Уулзалтын төгсгөлд Ноён У.Дуглас ССХ-ийн хүндэт зочны дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээлээ.