ССХ 25 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн 25 жилийн ой 2016 онд тохиов. Тус хүрээлэн одоогоос 25 жилийн өмнө буюу 1991 онд БХЯ-ны Сайдын тушаалаар Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд Стратегийн судалгааны төв нэртэйгээр байгуулдсан юм. Улмаар 2006 оны 05 дугаар сард тус хүрээлэнг Монгол Улсын ҮАБЗ-д шилжүүлж судалгааны агуулга, чиглэлийг өөрчлөн шинэчилж, өндөр хөгжсөн орнуудын ижил төстэй хүрээлэнгийн жишигт ойртуулан хөгжүүлж ирсэн болно.

Тус хүрээлэн өнгөрсөн хугацаанд тавьсан үүргийг шаардлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болсон ба олон улсын нэр хүндтэй 30 орчим хүрээлэн, институттэй хамтран ажиллаж байна.

ССХ-ийн ойн хүрээнд тус хүрээлэнгийн зарим ажилтан, судлаач нарын ажил хөдөлмөр, гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Үүнд: Төр нийгмийн судалгааны секторын судлаач А.Мягмарсүрэнг “Алтан гадас одон”, ахлах мэргэжилтэн Ц.Ганзоригийг “Цэргийн гавьяаны одон”-гоор, Оршин тогтнохуйн судалгааны секторын эрхлэгч Г.Базарваань, Эдийн засгийн судалгааны секторын судлаач Д.Батмөнх, ахлах нягтлан бодогч Р.Очмандах, номын сангийн эрхлэгч Ч.Мягмарсүрэн, үйлчлэгч П.Оюун-Эрдэнэ, нарыг “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар, сантехникч Ж.Цогнэмэхийг “Цэргийн хүндэт” медалиар тус тус шагнажээ. Түүнчлэн Монголын залуучуудын холбооноос залуу судлаач З.Болор, Г.Уранбайгаль нарыг “Төрийн тэргүүний залуу түшээ”, жолооч Э.Шинэзоригийг “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгээр шагнасан байна.

Шагнал гардан авсан хүрээлэнгийхээ нийт судлаач, албан хаагчдад дахин амжилт хүсэж, баяр хүргэе.