БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ДИПЛОМАТ АКАМДЕМИ БОЛОН СЭЖОН ХҮРЭЭЛЭНТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


2016 оны 11 дүгээр сарын 6-10-ны хооронд Стратегийн Судалгааны Хүрээлэн, МУИС-ын ОУХНУИС болон Олон Улсын Улаанбаатар их сургуулийн судлаачдаас бүрдсэн төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, БНСУ-ын Үндэсний Дипломат Акамдемийн Гадаад Харилцаа Үндэсний Аюулгүй Байдлын хүрээлэн болон Сежон хүрээлэнтэй хоёр талын уулзалт хийлээ. Тус айлчлалаар хоёр хүрээлэнтэй ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, БНСУ-ын ЗХА-ийн энх тайвны санаачилгын талаар хоёр тал илтгэл тавихын зэрэгцээ бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцлоо.