“БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн Ховд Их Сургууль, Япон улсын Кейо их сургуультай хамтран “Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурлыг 2016 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү семинарт байгаль орчны салбарт ажилладаг дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Япон улсын Кэйо их сургууль, Нагаока үйлдвэрлэлийн сургууль, Австралийн Сидней их сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 30 гаруй мэргэжилтнүүд, судлаачид оролцов.

Хурлаар Монгол улсын байгаль орчин, экологи, эрчим хүчний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын талаар онцлон хэлэлцэв. Эрдэмтэн, судлаачид эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам, боломжийг эрэлхийлэхэд өөрсдийн мэдлэг, туршлагыг хуваалцан, санал бодлоо солилцсоны зэрэгцээ цаашид мэдээллийн солилцоог сайжруулах, судалгаа шинжилгээний чиглэлээр дотоод болон гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцоллоо.