“Аюулгүй байдлын салбарт багтаамжтай байдлын бий болгоход тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт олон улсын хурал зохион байгууллаа.

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарт багтаамжтай байдлын бий болгоход тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт олон улсын семинарыг 2016 оны 8 дугаар сарын 23-наас 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ нь ССХ, АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран ажилласан 3 удаагийн үйл ажиллагаа болж байна.

Энэхүү семинарт 14 орны аюулгүй байдлын салбарт ажилладаг 54 төлөөлөгч оролцов. Монгол Улс аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байдгийн илрэл болж УИХ-ын гишүүн Л.Болд семинарын үйл ажиллагаа нээж үг хэлсэн юм. Семинараар аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ямар бүтцийн саад, бэрхшээл тулгарч байгааг ярилцсаны зэрэгцээ оролцогчид өөрийн улс орон, оршиж буй бүс нутагтаа хандсан зөвлөмжийг гаргасан нь ач холбогдолтой боллоо.