БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ: МОНГОЛ-ФРАНЦЫН УУЛЗАЛТ ЯРИА

БНФУ-ын БХЯ-ны Олон улсын харилцаа, стратеги дүн шинжилгээний албаны хэлтсийн дарга хурандаа Жон-Пол Ров /Jean-Paul Roves/, тус албаны Азийн хэлтсийн ажилтан Эммануель Пуиг, Францын “Ази судлалын төв”-ийн захирал Жон-Франсуа ди Мэглио болон “Улс төр судлалын төв”-ийн судлаач Антуан Майр нар Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-ийн урилгаар 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 15-ны өдөр тус хүрээлэнд айлчлав.

Айлчлалын үеэр дугуй ширээний уулзалт болж, бүс нутгийн аюулгүй байдлын зарим асуудлаар талууд санал бодлоо солилцлоо.

Энэхүү арга хэмжээ ССХ байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллаганы нэг болно.