“МОНГОЛ УЛСЫН БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО БА МОНГОЛ-ЕВРОПЫН ХАРИЛЦАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ХБНГУ-ын Конрад Аденаур сангийн дэмжлэгтэйгээр Стратегийн судалгааны хүрээлэн “Монгол Улсын байнга төвийг сахих статус ба Монгол-Европын харилцаа” сэдэвт судалгааны төслийг 2016 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд, Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Конрад Аденаур сан хамтран  уулзалт-хэлэлцүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.  

Дотоодын эрдэмтэн, судлаачид, ахмад дипломатуудын төлөөллийг оролцуулсан энэхүү хэлэлцүүлэг төвийг сахих бодлогыг онол, практикийн талаас хөндөн ярилцаж, олон улсын туршлага, алдаа оноог тунгаан хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болов.