БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МУРАТ КАРАГӨЗ “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

ССХ-гийн урилгаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Мурат Карагөз 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” хөтөлбөрт оролцож, судлаачидтай уулзлаа. 

 Элчин сайд Мурат Карагөз НАТО, Зүүн Европын асуудлыг хариуцсан албыг голдуу хашиж байсан ажлын туршлагатай дипломат юм. 2016 онд Монгол Улсад НАТО-гийн асуудал хариуцсан Элчин сайдаар ажиллаж байгаа билээ.

 Элчин сайд Мурат Карагөз БНТУ-ын аюулгүй байдлын орчин, гадаад бодлогын өнөөгийн чиг хандлага, тулгарч буй сорилтууд олон улс, бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Өнөөгийн олон улсын анхаарлын төвд буй бүхий л үйл явц Туркийн эргэн тойронд өрнөж байгаа талаар болон тус улсын зүгээс хөрш улсууд, бүс нутагтаа тогтвортой байдлыг бэхжүүлэхэд  ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа зэрэг асуудлыг хөндөн ярилаа.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Мурат Карагөз судлаачдын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.