“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД “ЗХА-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭЛХЭЭ ХОЛБОО” ШИНЖЭЭЧДИЙН ТҮВШНИЙ II УУЛЗАЛТ ГУРАВДУГААР САРЫН 17-18-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЛОО

“ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх болон ЗХА-ийн бүс нутагт тулгамдаж буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүч, Эдийн засгийн хүрээлэн, ГХЯ хамтран “Эрчим хүчний хэлхээ холбоос” сэдэвт ЗХА-ийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбааатар хотноо гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг ЗХА-ийн орнуудын эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид зэрэг 150 гаруй төлөөлөл оролцож эрчим хүчний бодлоо, ирээдүйн чиг хандлага болон сорилтын талаар санал солилцлоо.  Мөн тус уулзалтаас гарсан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичигт бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний судалгаа, санал солилцоог идэвхжүүлэхэд “ЗХА-ийн эрчим хүчний хэлхээ холбоо”  шинжээчдийн түвшний II уулзалт ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлон ээлжит уулзалтыг 2017 оны гуравдугаар сард зохион байгуулахаар тохирсон.

Мөн энэхүү арга хэмжээг дэмжиж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA), Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA), Азийн хөгжлийн банк (ADB), Ази номхон далайн эрчим хүчний судалгааны төв (APERC), Эрчим хүчний Хартын байгууллага (Energy Charter Secretariat) болон АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA –гийн төлөөлөл оролцсон нь арга хэмжээний ач холбогдолыг улам нэмэгдүүлэв.