БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин тус хүрээлэнд зочиллоо

ССХ-ийн урилгаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус хүрээлэнд зочиллоо.

Элчин сайд Син Хаймин  Азийн чиглэлээр ажлын туршлагатай. 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын ажлын хэсгийн ахлан ажилласан.

Элчин сайд Син Хаймин сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа гүнзгийрч, хамтын ажиллагааны цар хүрээ тэлсээр байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнд  Монгол Улсад бодитой тусламж үзүүлэх хөнгөлттэй бодлогууд хэрэгжүүлж байна. Цаашид хил дамнасан эдийн засгийн бүс болон бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Монгол, Хятадын харилцаа улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн, соёл хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт нэн таатай байна, БНХАУ-ын элчин сайдын яам цаашид хоёр талын харилцааг улам бэхжүүлэхийг зорино гэв.